Бидний тухай
“ГЭР ГРУПП” ХХК нь 2003 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Бид үүсгэн байгуулагдсанаас хойш цонхны салбарт Монголын эрс тэс уур амьсгальд тохирох зөвхөн чанартай материалуудыг нэвтрүүлж, олон олон цонхны компаниудад нийлүүлж ирсэн хамт олон юм.
2004 онд барилгын материал худалдааны “100 айл” гудамжинд “ЛЮКС” худалдааны төвийг ашиглалтанд оруулснаар хэрэглэгч нартай улам ойртов.
Бид борлуулах материалуудыг улам их төрөлжүүлснээр 2020 он гэхэд цонхны үндсэн болон туслах 20 гаруй нэр төрлийн материалуудыг жижиглэн болон бөөнөөр захиалагчийн хүссэн тоон хэмжээгээр борлуулж байв.
2020 онд Монголд ковид цар тахал дэгдэж, Монгол улс даяар хатуу хөл хорио тогтоосны улмаас дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож 2022 онд дахин нээв.
2022 онд “Эрчим хүчний хэмнэлттэй цонх болон шилэн багц үйлдвэрлэгч”-нд холбооны гишүүнээр элсэв.
2023 он гэхэд АНУ, Герман, Англи, Бельги, Турк, ОХУ-н цонх болон шилэн багцны салбарт өндөр технологийн материал нийлүүлдэг томоохон үйлдвэрлэгчидтэй албан ёсны төлөөлөгч, дилер, түншийн гэрээг баталгаажуулав.